Цайр яагаад хүний биед хэрэгтэй вэ?

Био цинк буюу цайр нь биеийн бүх эсийн эрүүл үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд хүний биед агуулагдах 200 гаруй ферментийг идэвхжүүлэх, нуклейн хүчлүүдийн нийлэгжилт, уураг, эсийн хуваагдал, өсөлт, нөхөн төлжих үйл явц, даавар, коллаген, араг яс үүсэх, хараагаа хадгалах, сайжруулах, дархлаа дэмжих ялангуяа өндөр настнуудад нөлөөлдөг.
Хүний биед цайрын дутагдал анх 1961 онд Ираны залуу эрчүүдэд илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн толгойны хэмжээ ихсэж, бэлгийн харьцааны чадвар буурч, үргүйдэл тохиолдох нь ихэсч байжээ. Энэ бүх үзэгдлүүд нь бие махбодод цайрын дутагдлаас үүдэлтэй болохыг эрдэмтэд баталсан байна.
Хүний биед агуулагдах цайрын эх үүсвэр нь хясаа, сам хорхой, майонез, тарвага, элэг, мах, хулууны үр, наранцэцгийн үр, мөөг зэрэг цайраар баялаг хоол хүнс юм. Гэсэн хэдий ч үр тариа, шар буурцагнаас ялгардаг фитоны хүчил нь цайр болон бусад эрдэс бодисыг хооронд нь холбож, үл нийцэх дериватив болгон хувиргадаг бөгөөд үүний үр дүнд хүмүүст цайрын дутагдал үүсдэг.
Цайрын өдөр тутмын норм дунджаар 10-20 мг, жирэмсэн эмэгтэйчүүдэд 30 мг хүртэл байдаг. Бага насны хүүхэд өдөрт ойролцоогоор 3.5 -10 мг, өсвөр насныхан дор хаяж 15 мг авах шаардлагатай байдаг. Насанд хүрсэн хүн 35 наснаас эхлэн олон тооны ноцтой өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор А, С витаминтай хослуулан цайр агуулсан бэлдмэл ууж хэрэглэхэд тохиромжтой.
Хүний биед цайрын ач холбогдол, цайрын дутагдлаас үүсэх өвчин эмгэгүүд
Цайрын ач холбогдлоос дурдвал:
- Цайрын хэвийн хэмжээ нь дархлааг сайжруулж, хөгшрөлтийг саатуулдаг;
- Цайр нь аливаа шарх түүний дотор мэс заслын дараах эдгэрэлтийг түргэсгэх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Бөөрөнд хамгаалалтын нөлөө үзүүлдэг.
- Ямар ч төрлийн суулгалт, цусан суулга, гэдэсний эмгэг өвчинд хэрэглэдэг.
- Ердийн хараа муудах, нүдний торлог өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
- байдаг бөгөөд
- Чихрийн шижин, катаракт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад оролцдог.
- Ахмад настанд үе мөчний үрэвсэлт өвчин, уян хатан чанар, үе мөчний хөдөлгөөн.
Цайрын дутагдлаас үүдэн:
- Дархлаа буурч, хавдрын эрсдэл өснө;
- Амьсгалын замын вируст халдвар, ханиад, томууд өртөмтгий болно;
- Арьсны аливаа өвчин түүний дотор харшлын шинж чанартай батга ихэснэ, арьсны коллаген уян чанар буурч, үс, хумс мууддаг;
- Эмэгтэй, эрэгтэй хүний үргүйдэл, эрэгтэйд бэлгийн сулралын эрсдэл өснө;
- Эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, жирэмсний хүндрэл, зулбах эрсдэл, ургийн өсөлт, хөгжлийн эрсдэлүүд өсдөг;
- Цэвэршилтийн үеэр биенд цайрын дутагдал үүсч болзошгүй тул урьдчилан сэргийлэхийн тулд нөхөх шаардлагатай. Үүнээс гадна “халуун оргих”-ыг арилгадаг;
- Амны хөндийн салст бүрхүүлийн гиперплази үүсдэг нь ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд амтыг гажуудуулахад хүргэдэг.
Тяньши цайр: үнэ, захиалга, хүргэлт
Тяньши био цайр нь сүүний хүчлийн лактат цинк, өндөгний уураг, глюкозыг орчин үеийн үйлдвэрийн технологиор боловсруулан хийгдсэн. Бүх насныхан хэрэглэх боломжтой.
Цайр хэрэглэх заавар: Хүүхдэд 1-2 ширхгээр өдөрт 1- 2 удаа, 10-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид 3-4 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 1 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно.
Үнэ: ₮37,510
Хүргэлт: Улаанбаатар төвийн бүсээр 2 ба дээш тоогоор үнэгүй хүргэнэ
Утас: 80111229

Тяньши корпорацийн дистрибьютор. Утас: 80111229