Цайр хэрэглэх заавар
Цайр нь хүний бие махбодод хамгийн хэрэгцээтэй, хүний дархлааны тогтолцоонд чухал шаардлагатай, биологийн ач холбогдол бүхий бичил элемент бөгөөд 200 гаруй төрлийн ферментийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тусалдаг. Энэ нийтлэлээрээ цайр хэрэглэх заавар танилцуулж байна.
Өсвөр насны хүүхдийн эрчимтэй өсөлтийн үе шатад бие махбодод чухал хэрэгцээтэй тэжээлийн бодис болдог. Цайрыг хангалттай түвшинд авч байснаар өсөлт хөгжил нь хурдасдаг.
Насанд хүрэгчдийн хувьд цайр нь бэлгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад чухал үүрэгтэй. Бэлгийн чадавхийг зохих хэмжээнд барихад тусалдаг.
Цайр биеийн дархлааг дэмжиж хөгшрөлтийн удаашруулдаг тул ахмад настнуудын хувьд чухал эрдэм бодис юм.
Цайрын дутагдал ба түүний хор уршиг
Цайраар баялаг хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас цайрын дутагдал үүсдэг. Цайр дутагдсанаар бодисын солилцоо, дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдаж, хол ойрын хараа муудах, хүүхдийн өсөлт хөгжилт удаашрах зэрэг 200 орчим эмгэг үүсдэг тул цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байх нь чухал.
Цайрын дутагдал нь хүний биеийн дархлаад сөргөөр нөлөөлдөг. Цайрын дутагдалтай хүмүүс олон төрлийн өвчин үүсгэгч нян, бактери, бичил биетнүүдэд мэдрэг байдаг ажээ.
Эрэгтэй хүний түрүү булчирхай, үрийн шингэнд цайр ихээр агуулагддаг учир үрийн шингэнээр цайраа алдсанаар дутагдалд ихээр орох нь бий. Цайрын дутагдал нь бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхайн үрэвсэл, хавдар үүсэх нөхцөл нь болдог байна.
Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвч, дайвар булчирхайд цайр ихээр агуулагдаж байдаг. Иймд цайрын дутагдал үргүйдлийн эрсдэл дагуулдаг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бэлгийн бойжил удаашрах, бэлгийн булчирхайн үйл ажиллагааны идэвхи буурах зэрэг сөрөг нөлөө бий.
Цайрын хэрэгцээгээ хэрхэн нөхөх вэ?
Эрүүл хүний бие махбод 1.4-аас 2.3 г цайр агуулдаг бөгөөд өдөрт дунджаар 10-аас 20 мг цайр хоол хүнснээс авч байх шаардлагатай байдаг. Хүний бие цайрыг хадгалдаггүй тул өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд хангалттай хэмжээний цайраар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Цайрын агууламжийг хангалттай хэмжээнд байлгах хамгийн сайн хоол хүнс бол мах, элэг, бөөр, өндөш, загас ба далайн хоол, самар (хуш модны болон газрын), үр, буурцагт ургамал (шош вандуй), цагаан идээ зэрэг цайрын сайн эх үүсвэр бүхий олон төрлийн хоолны дэглэмээр хооллох явдал юм.
Хэрэв та хоол хүнсэндээ хангалттай цайр авч чадахгүй байна гэж санаа зовж байгаа бол нэмэлт тэжээл хэрэглэж болох юм.
Тяньши цайрын тухай
Тяньши цайр буюу биоцинк нь өсөлтийн насны хүүхдийн өсөлтийн гормоныг дэмжих ба хоол тэжээлийн суурь бордоо болж өгдөг. Мөн нойр булчирхайн инсулин ялгаралтыг сайжруулснаар цусан дахь сахарыг бууруулна.
Өсөлтийг түргэсгэж дархлааг дэмжих ба арьсны өвчин дерматит, батга, үс халцрах, гэдэс ходоод, элэг бөөрний эмгэг, цэвэршилт зэрэгт хэрэглэнэ.
Давуу талуудаас дурдвал:
- Дотоод шүүрлийн бодисын солилцооны алдагдлаас сэргийлнэ
- Хүүхдийн өсөлт зогсож давжаарахаас сэргийлнэ
- Цусан дахь сахарыг бууруулна
- Өсөлтийг түргэсгэж дархлааг дэмжинэ
- Бэлгийн үйл ажиллагаа, чадавхийг дэмжинэ
- Элгийг хоргүйжүүлж интерфероныг орлох үйлчилгээ үзүүлнэ
- Хордлого тайлж, гүйлгэлтийг зогсооно
- Нүдний болор цайхаас сэргийлнэ
- Нүдний харааг сайжруулна
- Хорт дуршлыг бууруулна
Тяньши цайр хэрэглэх заавар дараагийн хэсэгт орууллаа.
Цайр хэрэглэх заавар
Урьдчилан сэргийлэх зорилгоор
- 10 хүртэл насны хүүхдэд 1-2 ширхгээр өдөрт 1-2 удаа,
- 10-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид 3-4 ширхгээр өдөрт 2 удаа,
- Эмчилгээний зорилгоор тусгай схемийн дагуу хэрэглэнэ.
1 хайрцганд 60 капсуль. Хоол идэх үедээ хэрэглэнэ. 1 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно.
Анхааруулга:
Уг бүтээгдэхүүн нь эм биш. Хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу.
Үнэ, захиалга, хүргэлт
Үнэ: ₮37,510
Хүргэлт: Улаанбаатар төвийн бүсээр 2 ба дээш тоогоор үнэгүй хүргэнэ
Утас: 80111229
Урамшуулал: Хүүхдийн кальци 2 хайрцаг (₮92,070 x 2 = ₮184,140), цайр 2 хайрцаг (₮37,510 х 2 = ₮75,020) авахад тархины кальци 2 хайрцгийг (₮44,330 x 2 = ₮88,660) бэлэглэнэ. Үнэ нийт: ₮259,160.
Та хаягаа холбоо барих утасны дугаарын хамтаар бөглөн хаягаараа хүргүүлэхээр захиалаарай. Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд үнэгүй хүргэнэ. Орон нутагт унаанд тавих эсвэл Монгол шуудангаар илгээх боломжтой.

Тяньши корпорацийн дистрибьютор. Утас: 80111229