Био цинк буюу цайр нь биеийн бүх эсийн эрүүл үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд хүний биед агуулагдах 200 гаруй ферментийг идэвхжүүлэх, нуклейн хүчлүүдийн нийлэгжилт, уураг, эсийн хуваагдал, өсөлт, нөхөн төлжих үйл явц, даавар, коллаген, араг яс үүсэх, хараагаа хадгалах, сайжруулах, дархлаа дэмжих ялангуяа өндөр настнуудад нөлөөлдөг.
Хүний биед цайрын дутагдал анх 1961 онд Ираны залуу эрчүүдэд илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн толгойны хэмжээ ихсэж, бэлгийн харьцааны чадвар буурч, үргүйдэл тохиолдох нь ихэсч байжээ. Энэ бүх үзэгдлүүд нь бие махбодод цайрын дутагдлаас үүдэлтэй болохыг эрдэмтэд баталсан байна.