Orecare шүдний оо

37,510

 
Orecare ургамлын гаралтай шүдний оо нь далан хальс болон зэрлэг удвал цэцгийн ханд агуулсан тул буйлны үрэвслийг эмчилж, амнаас гарах эвгүй үнэрийг арилгана.

Ооны найрлаганд орсон ургамлын ханд, цахиур болон бусад материалууд нь шүдний хатуулаг чадварыг сайжруулж, шүд цоорол болон амны хөндийн эмгэгүүдээс урьдчилан сэргийлж цэвэрлэх, хамгаалах зэрэг үүрэг хүлээнэ.

  • Далайн шүрэн ургамлын ханд, фенол-карбоны хүчил агуулсан тул шүдийг бэхжүүлж цайруулна.
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй.
  • Зөөлөн чулуулаг өнгөлөгч бодис нь шүдний гаргууг маш сайн цэвэрлэж, цайруулах үйлчилгээ үзүүлнэ.
  • Тамхи, кофе, цай зэргээс үүссэн бохирдлыг арилгаж шүдний гадаргууг цэвэрхэн болгоно.
  • Гааны сэнгэнэсэн үнэр нь удаан хугацааны туршид таатай мэдрэмж төрүүлнэ.
  • Пааланг сэргээж чулууг унагана.
  • Шүд сийгэх, хаг таших, сулрах, шарлах, буйл хавагнах, үрэвсэх, чулуужихаас урьдчилан сэргийлж эрүүлжүүлэх үйлчилгээтэй.

Зөөлөн чулуулаг өнгөлөгч бодис агуулдаг тул угаасны дараа шүдний гадаргуу гөлгөр цэвэрхэн, гялалзсан цагаан болно. Тогтмол хэрэглэвэл шүд эрүүл, цагаан болно.

Гэр бүлийн бүх гишүүдийн хэрэгцээнд зориулсан.

Хэрэглэх арга: Шүдээ өдөрт 2 удаа дор хаяж 2 минут угаана. Усаар зайлна.

Найрлага: Далан хальс болон зэрлэг удвал цэцгийн ханд, кальци карбонат, ус, гилцерин, цахиур, целлюлоз бохь, натри сахар орлуулагч, фосфат содын нэгдэл, триклозан, хлорофилл, гаа, амт оруулагч.

Захиалга, хүргэлт

Та холбоо барих утасны дугаараа үлдээн мэдээлэл авах, захиалах боломжтой. Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд 2 ба түүнээс дээш тоогоор үнэгүй хүргэнэ. Орон нутагт унаанд тавих эсвэл Монгол шуудангаар илгээх боломжтой. Утас: 80111229

Захиалах
Бөглөхгүй үлдээж болно.