Кальцийн дутагдал

Кальцийн дутагдал, түүний шинж тэмдгүүд

Кальци нь ясны бат бөх байдлыг хадгалах, булчингийн үйл ажиллагааг дэмжих, мэдрэлийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг чухал эрдэс юм. Кальцийн дутагдах нь амьдралд түгээмэл бөгөөд эмчлэхгүй бол эрүүл мэндэд олон асуудал үүсгэдэг.

Энэ нийтлэлээрээ яагаад кальцийн дутагдал үүсдэг, нийтлэг шинж тэмдгүүд, хэрхэн сэргийлэх болон кальцийн дутагдлаа нөхөх талаар зөвлөе.

Кальцийн дутагдлын шалтгаанууд

Хүний бие дэх кальцийн түвшин хангалтгүй байхад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээрээс түгээмэл нь:

  • Хоол тэжээлээр хангалттай кальци авахгүй байх. Сүүн бүтээгдэхүүн, навчит ногоо зэрэг кальциар баялаг хоол хүнс хангалттай хэрэглэхгүй байх.
  • Д аминдэмийн дутагдал. Д витамин нь кальцийг шингээхэд чухал үүрэгтэй гүйцэтгэдэг тул Д-ийн дутагдал нь кальцийн дутагдлын үндэс суурь болдог.
  • Хөдөлгөөний дутагдал. Ясны бат бөх байдал сулрах тусам кальциа хадгалах чадвар нь суларч байдаг.
  • Стресс. Стрессийн үед ялгардаг кортизол хэмээх даавар нь шээсээр алдах кальцийн хэмжээг нэмэгдүүлдэг.
  • Өвчин эмгэг. Гипопаратиреодизм, бөөрний архаг өвчин зэрэг зарим өвчин эмгэгүүд кальцийн дутагдал үүсгэж болно.
  • Хөгшрөлт. Нас ахих тусам кальцийн шингээлт багасдаг тул өндөр настнууд кальцийн дутагдалд өртөмтгий байдаг.

Кальци дутагдахаас хэрхэн сэргийлэх вэ?

Бие дэх кальцийнхаа зохистой түвшинг хадгалахын тулд дараах зөвлөмжүүдийг дагаарай:

  • Нас, хүйсээс хамааран өдөрт авах кальцийн хэмжээг зохистой түвшинд байлгах.
  • Кальцийн хэрэглээг Д аминдэмтэй хослуулах нь биед илүү шингээж өгдөг.
  • Алхах, гүйх, ууланд явах, бүжиглэх гэх мэт биеийн жингээс ачаалал авах дасгал хөдөлгөөн нь ясыг илүү бэхжүүлж кальцийн өгөөжийг өсгөдөг.
  • Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, Д витамин болон кальцийн шинжилгээ хийлгэх.

Өдөрт авах кальцийн зохистой хэмжээ нь нас, хүйсээс хамаарна:

  • 0-6 сар: 200 мг.
  • 7-12 сар: 260 мг.
  • 1-3 нас: 700 мг.
  • 4-8 нас: 1,000 мг.
  • 9-18 нас: 1,300 мг.
  • Эмэгтэй 19-50 нас: 1000 мг
  • Эрэгтэй 19-70 нас: 1000 мг
  • Эмэгтэй 51-с дээш нас 1200 мг
  • Эрэгтэй 71-с дээш нас 1200 мг

Цэвэршилтээр ясны нягтшилд гол үүрэг гүйцэтгэдэг эстрогений түвшин буурдаг тул уг насны эмэгтэйчүүд ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Мөн жирэмсэн, хөхүүл ээжүүд кальциасаа хүүхдэдээ өгч байдаг тул нөхөх шаардлагатай байдаг.

Хүүхдүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүд хурдацтай өсөлтийнхөө үед байдаг тул бие махбод нь илүү их кальци шаарддаг.

Холбоотой нийтлэл: Хүүхдэд кальци яагаад хэрэгтэй вэ?

Кальци дутагдлын шинж тэмдгүүд

  • Ястай холбоотой асуудлууд кальци нь ясны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бөгөөд дутагдал нь яс хэврэгшиж, хугаралд өртөмтгий болох, хүнд тохиолдолд ясны сийрэгжилт үүсгэдэг. Хувь хүмүүс үе мөчний өвдөлтийг мэдэрч, цаг хугацааны явцад ясны нягтрал мэдэгдэхүйц буурч болно.
  • Булчингийн зовиур. Кальцийн дутагдлын хамгийн анхны шинж тэмдгүүдийн нэг нь булчинд байнга шахалт, спазм эсвэл булчингийн ерөнхий сулрал юм. Зарим тохиолдолд хүмүүс гар, хөл, нүүр гэх мэт мөчдөө базлах, мэдээ алдах мэдрэмж төрдөг.
  • Мэдрэлийн систем. Кальцийн дутагдал нь мэдрэлийн системд нөлөөлж буй нь сэтгэл санааны өөрчлөлт, цочромтгой байдал, түгших зэргээр илэрдэг. Энэ нь хүний өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Шүд муудах. Кальцийн дутагдал нь шүдний пааланг сулруулж, цоорох, шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Буйл өвдөх, шүд мэдрэмтгий болох нь элбэгшдэг.
  • Үс, хумс хэврэгших. Кальци дутагдах үед үс хэврэгшиж уналт нь ихэсдэг. Хумс мөн хэврэг хугарамтгай, амархан гэмтэмхий болдог.
  • Зүрх судасны асуудлууд. Кальци бага үед зүрхний цохилт жигд бус болох, зүрх дэлсэхэд хүргэдэг. Заримдаа цусны даралтын хэлбэлзэлд нөлөөлдөг.

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд анзаарагдаж байвал кальцийн шинжилгээ хийлгээрэй.

Кальци нөхөх аргууд

Кальцийн дутагдал нь эрүүл мэндийн чимээгүй эрсдэл бөгөөд арилгахгүй бол ноцтой үр дагаварт хүргэдэг. Иймд кальци дутагдаж буйн шинж тэмдгийг анзаарах, кальциа нөхөх идэвхтэй арга хэмжээ авах нь эрүүл мэндээ урт хугацаанд хамгаалахад тусална.

Хэрэв танд кальци дутагдсан бол дараах арга замуудаар нөхөх боломжтой:

  • Кальци агуулсан хүнс. Сүү, бяслаг, тараг, байцаа, брокколи зэрэг кальциар баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглээрэй. Ургамлын гаралтай сүү, үр тариа зэрэг баяжуулсан хоол хүнс ч мөн кальциар баялаг.
  • Д аминдэм бие махбод кальцийг илүү сайн шингээхэд тусалдаг.
  • Кальцийн нэмэлт. Хэрэв хоол тэжээлээр кальциа хангалттай нөхөж чадахгүй байгаа бол хэрэглэгчдийн дунд хамгийн сайн кальци, кальцийн хаан гэгддэг Тяньши био кальци хэрэглээрэй. Хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүд харин хүүхдийн кальци хэрэглэнэ.

Тяньши био кальци

Тяньши био кальцийг үхрийн нурууны яснаас дэвшилтэт биотехнологийн аргаар ионы төвшинд гаргаж авсан. Ионы кальци нь юутай ч нэгдээгүй органик шинжийг хадгалсан тул хүний биед 95-98 хувь нь шимэгдэж кальцийн дутагдлыг эрчимтэй нөхдөг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Том хүний био кальци

Үнэ: ₮85,250