Кальциар баялаг хүнс

Кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Кальци бол бие махбодод хамгийн чухал эрдэс бодисуудын нэг юм. Ялангуяа хүний яс, шүдийг бат бөх, хүчтэй байхад кальци хэрэгтэй. Гэтэл кальцийн үүрэг зөвхөн үүгээр хязгаарлагддаггүй. Кальци нь булчингийн үйл ажиллагаа, мэдрэлийн импульс дамжилт, цус бүлэгнэлт, дааврын зохицуулалт зэрэгт чухал үүрэгтэй байдаг.

Кальцийн дутагдал нь яс хэврэгших, сийрэгжих, булчин сулрах, шүд муудах, үс, хумс хэврэгших, зүрх судас, мэдрэлийн гэх мэт олон төрлийн асуудал үүсгэдэг. Иймд хоолоороо хангалттай хэмжээний кальци авч байх нь хүний эрүүл мэндэд зайлшгүй чухал юм. Ялангуяа хүүхэд өсөлтийн насандаа кальци хангалттай хэмжээнд авч байх хэрэгтэй.

Энэ нийтлэлээр кальцийн хамгийн сайн эх үүсвэр болдог хоол хүнсийг танилцуулъя.

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Кальци гээд бодоход хамгийн түрүүнд сүүн бүтээгдэхүүн санаанд ордог. Эмээ нар ач, зээ нартаа сүү сайн уу, тараг, ааруул ид, шүд цагаан, яс бөх болно гэж сургадаг нь практик төдийгүй шинжлэх ухааны үндэстэй. Лактоз буюу сүүн хүчлийн харшилтай биш бол сүү, сүүн бүтээгдэхүүн нь кальциар хамгийн баялаг эх үүсвэр бөгөөд бие махбодод шингэхдээ ч сайн.

  • Сүү. Нэг аяга сүү нь ойролцоогоор 300 мг кальци агуулдаг. Хамгийн түгээмэл, олдоц ихтэй сонголт.
  • Бяслаг. Чеддар, моцарелла, пармезан зэрэг хатуу бяслагууд кальци ихтэй байдаг. Чеддар бяслагны жижиг хэрчим (30г) ойролцоогоор 200 мг кальци агуулна.
  • Тараг. Тараг зөвхөн кальци төдийгүй хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд тустай пробиотикуудыг агуулдаг. Нэг аяга тараг нь ойролцоогоор 250-300 мг кальци агуулдаг.

Кальциар баяжуулсан ургамлын сүү

Сүүн бүтээгдэхүүнд хэт мэдрэмтгий, харшилтай бол лактоз агуулаагүй ургамлын гаралтай сүү сонгож болно.

Шар буурцаг (soymilk), овъёос (oat milk) болон бусад ургамлын гаралтай сүүг ихэвчлэн кальциар баяжуулдаг. Эдгээр нь веган эсвэл сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүст тохиромжтой. Жишээлбэл, кальциар баяжуулсан гар буурцагны сүү нь 100 мл тутамд 120 мг кальци агуулдаг.

Кальциар баялаг навчит ургамлууд

Юуцай. Кальциар баялаг, тэжээллэг ногоо бөгөөд яс, шүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Хэрэв та кальцийн хэрэгцээгээ ургамлын гаралтай хоол хүнсээр хангахыг хүсвэл юуцай нь маш сайн сонголт болно. Мөн бусад витамин, эрдэс бодисуудаар баялаг тул өдөр тутмын хоолондоо хэрэглэж байхыг зөвлөж байна.

Буйцаа (Spinach) 100 г шинэ буйцаа нь ойролцоогоор 100 мг кальци агуулдаг. Гэхдээ буйцааны кальцийн шимэгдэлт нь харьцангуй бага байдаг тул Д витамин агуулсан хоол хүнстэй хамт хэрэглэх хэрэгтэй.

Брокколи. Бусад ногоонууд шиг кальциар баялаг биш ч тодорхой хэмжээгээр агуулдаг.

Кале байцаа (Kale). Шим тэжээлээр баялаг энэ ногоо нь их хэмжээний кальцитай. Нэг аяга чанасан кале байцаа 180 мг кальци агуулна.

Кале байцаа

Загас ба далайн хоол

Загас, ялангуяа ястай лаазалсан загас нь кальцийн маш сайн эх үүсвэр болдог. Лаазалсан загасны яс нь зөөлөн, идэж болохуйц байдаг тул кальцийн эх үүсвэр болдог.

Далайн хоол нь кальцийн эх үүсвэрийг төрөлжүүлэхийн зэрэгцээ омега-3 тос, уураг зэрэг бусад шим тэжээлийг авах боломж юм.

Буурцагт ургамлууд

Ялангуяа цагаан хоолтон, цагаан хоолтнуудад зориулсан кальцийн маш сайн эх үүсвэр юм. Мөн уураг, эслэг болон бусад чухал витамин, эрдэс бодисоор хангадаг.

Шар буурцаг (Soybean). Шар буурцаг кальциар маш баялаг. 100г чанасан шар буурцаг 100-150мг кальци агуулдаг бол 100г дүфү 200-400мг кальци агуулна. Дүфүний брэндээс агууламж нь хамаарах тул та шошгыг нь шалгаарай. Мөн дээр дурдсанаар шар буурцгийн сүү кальциар баялаг.

Цагаан шош (White beans). 100г цагаан шош нь ойролцоогоор 70 орчим мг кальци агуулдаг.

Вандуй (Green pea). Хамгийн түгээмэл буурцагт ургамал болох вандуй нь их хэмжээний эслэг, уургийн хамт кальци өгнө. 100г вандуй ойролцоогоор 30мг кальци агуулдаг.

Сэвэг зарам (Lentil). Кальцигаар баялаг өөр нэг сонголт бөгөөд 100г-д 25 мг агуулдаг.

Кальци авах аргууд

Та хоол хүнсээрээ кальци хангалттай авч чадахгүй байгаа бол хэрэглэгчдийн дунд хамгийн сайн кальцикальцийн хаан гэгддэг Тяньши био кальци хэрэглээрэй. Д аминдэм бие махбод кальцийг илүү сайн зөөвөрлөх, шингээхэд тусалдаг тул хавсран хэрэглэх нь үр дүнтэй.

Хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүд харин хүүхдийн кальци хэрэглэнэ. Хүүхдийн кальци харин өөртөө Д витамин агуулсан байдаг.

Тяньши био кальци

Тяньши био кальцийг үхрийн нурууны яснаас дэвшилтэт биотехнологийн аргаар ионы төвшинд гаргаж авсан. Ионы кальци нь юутай ч нэгдээгүй органик шинжийг хадгалсан тул хүний биед 95-98 хувь нь шимэгдэж кальцийн дутагдлыг эрчимтэй нөхдөг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Том хүний био кальци

Үнэ: ₮85,250