Цайр нь биеийн бүх эсийн эрүүл үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд хүний биед агуулагдах 200 гаруй ферментийг идэвхжүүлэх, нуклейн хүчлүүдийн нийлэгжилт, уураг, эсийн хуваагдал, бие махбодын өсөлт, нөхөн төлжих үйл явц, даавар, коллаген, араг яс үүсэх, нүдний хараа хадгалах, сайжруулах, дархлаа дэмжих зэрэгт оролцдог.
Анх 1961 онд Иран улсын Шираз хотод хоол тэжээлийн дутагдлын улмаас цэргийн албанд тэнцээгүй залуу эрчүүдэд цайрын нэмэлт 6-12 сарын турш өгч нөлөөг нь судалжээ. Цайр нь тэдний биеийн өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, бэлгийн чадавхийг сайжруулсан үр дүн гарсан байна.
Эх сурвалж: https://www.amjmed.com/article/0002-9343(72)90169-6/abstract
Цайрын дутагдал яагаад үүсдэг вэ?
Хүний биед агуулагдах цайрын гол эх үүсвэр нь мах, хясаа, сам хорхой, өндөг, маалинга ба наранцэцгийн үр, мөөг, вандуй зэрэг цайраар баялаг хоол хүнс юм. Гэсэн хэдий ч үр тариа, шар буурцагнаас ялгардаг фитоны хүчил нь цайр болон бусад эрдэс бодисыг хооронд нь холбож, үл нийцэх дериватив болгон хувиргадаг бөгөөд үүний улмаас хүмүүст цайрын дутагдал үүсдэг.
Цайрын өдөр тутмын норм дунджаар 10-20 мг, жирэмсэн эмэгтэйчүүдэд 30 мг хүртэл байдаг. Бага насны хүүхэд өдөрт ойролцоогоор 3.5 -10 мг, өсвөр насныхан дор хаяж 15 мг авах шаардлагатай байдаг. Насанд хүрсэн хүн 35 наснаас эхлэн олон тооны ноцтой өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор А, С витаминтай хослуулан цайр агуулсан бэлдмэл ууж хэрэглэхэд тохиромжтой.
Цайрын дутагдлын сөрөг үр дагавар
- Дархлаа буурч, хавдрын эрсдэл өснө.
- Амьсгалын замын вируст халдвар, ханиад, томууд өртөмтгий болно.
- Арьсны аливаа өвчин түүний дотор харшлын шинж чанартай батга ихэснэ, арьсны коллаген уян чанар буурч, үс, хумс мууддаг.
- Үргүйдлийн эрсдэл өснө.
- Эрэгтэй хүний бэлгийн сулралын эрсдэл өснө.
- Эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, жирэмсний хүндрэл, зулбах эрсдэл, ургийн өсөлт, хөгжлийн эрсдэлүүд өсдөг.
- Цэвэршилтийн үеэр биенд цайрын дутагдал үүсч болзошгүй.
- Амны хөндийн салст бүрхүүлийн гиперплази (эс олноор үржих) үүсэх эрсдэл.
Цайрын ач холбогдол
- Дархлааг сайжруулна: Цайр нь дархлааны системийг эрүүл байлгахад чухал ач холбогдолтой бөгөөд ханиадны үргэлжлэх хугацааг багасгахад тусалдаг.
- Шархны эдгэрэлтийг дэмжинэ: Биеийн эд эсийн хуваагдал, коллагены нийлэгжилтэнд тусалж шархыг эдгээх чадварыг дэмжинэ.
- Өсөлт, хөгжлийг дэмжинэ: Цайр нь зөв өсөлт хөгжилт, ялангуяа жирэмслэлт, нялх, бага насны үед зайлшгүй шаардлагатай.
- Арьсны эрүүл мэндийг сайжруулна: Өөх тосны үйлдвэрлэлийг зохицуулж, үрэвслийг багасгах замаар батга болон бусад арьсны өвчнийг эмчлэхэд тусалдаг.
- Танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг: Цайр нь тархины үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд ой санамж, анхаарал, суралцах чадварыг дэмждэг.
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжинэ: Цайр нь гормоны үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ялангуяа эрэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржих чадавхийг нэмэгдүүлдэг.
- Чихрийн хэмжээг зохицуулна: Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад оролцдог.
- Нүдний хараанд чухал: Ердийн хараа муудах, нүдний торлог өвчин зэргээс урьдчилан сэргийлнэ.
- Бөөрөнд хамгаалах нөлөө үзүүлдэг.
- Суулгалтын үед хэрэглэнэ: Ямар ч төрлийн суулгалт, цусан суулга, гэдэсний эмгэг өвчинд хэрэглэдэг.
- Ахмад настанд үе мөчний үрэвсэлт өвчин, уян хатан чанар, үе мөчний хөдөлгөөн дэмжинэ.
- Антиоксидант шинж чанар: Цайр нь эсийг исэлдэлтийн гэмтлээс хамгаалахад тусалдаг антиоксидант нөлөөтэй.
- Хоолны дуршилыг зохицуулдаг: Энэ нь хоолны дуршлыг зохицуулах, амтыг мэдрэхэд нөлөөлдөг.
- ДНХ-ийн нийлэгжилтийг хангана: Цайр нь ДНХ болон уургийн нийлэгжилтэнд оролцож, эсийн хуваагдал, өсөлтөд хувь нэмэр оруулдаг.
Цайраа хэрхэн нөхөх вэ?
Цайр бол зайлшгүй шаардлагатай эрдэс бодис бөгөөд хангалттай хэмжээгээр нөхөж байх нь эрүүл мэнд, дархлаагаа дэмжихэд чухал үүрэгтэй. Хүний бие махбодод зайлшгүй чухал эрдэс бодис тул цайрын дутагдал нь олон төрлийн өвчин эмгэгийн эрсдэл үүсгэдэг.
Цайрын агууламж хангалттай байх хамгийн сайн арга бол мах, далайн хоол, самар, үр, буурцагт ургамал, цагаан идээ зэрэг цайраар баялаг олон төрлийн хоолны дэглэмээр хооллох явдал юм.
Хэрэв та хоол хүнсэндээ хангалттай цайр авч чадахгүй байна гэж санаа зовж байгаа бол Тяньши био цайрыг хүнсний нэмэлт тэжээл байдлаар хэрэглэх боломжтой. Тяньши био цайр нь үс, хумс унахаас хамгаалах, сахар бууруулах, өсөлт ба дархлааг дэмжих, элгийг хоргүйжүүлэх, хордлого тайлж гүйлгэлт зогсоох, хараа сайжруулах, хорт дуршлыг бууруулах, бэлгийн сулрал, үргүйдлээс сэргийлэх зэрэг олон давуу талуудтай.