Та замаг хэмээх ургамлыг эрүүл мэндэд ач тустайг хэрхэн олж мэдсэн түүхийг сонсож байсан уу? Африкийн төв хэсгийн Чад нуурын орчимд амьдардаг нутгийн уугуул хүмүүс орчин үеийн нийтлэг өвчнөөр огт өвчилдөггүй, байнга эрүүл чийрэг харагдаж, ихэнх нь өндөр насалдаг тул эрдэмтэд тэдний амьдралын хэв маягийг онцлон судалжээ.
Нутгийн иргэд нуур орчмын усны ногоон ургамлыг хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг болохыг олж тогтоожээ. Замаг уургаар баялаг, 100 гр замгийн нунтаг 60-70 гр уураг агуулдаг. Энэ нь гахайн махнаас 3 дахин их, үхэр, загасны махнаас 2 дахин их уургийг агуулдаг гэсэн үг.
Энэ нийтлэлээр замгийн ашиг тус, юунд хэрхэн нөлөөлдөг талаар танилцуулж байна.
Замаг дархлаа сайжруулдаг
Бие султай, дархлаа муутай, байнга өвддөг, хүчилтөрөгчийн хүнд хэлбэрийн дутагдалд өртсөн хүмүүс, ялангуяа архаг өвчтэй хүмүүс замгийг хэрэглэхэд нэн тохиромжтой.
Замаг нь 18 төрлийн амин хүчил агуулдаг бөгөөд эдгээр нь хүний биед нэн хэрэгцээтэй амин хүчлүүд юм. Үүнээс 8 нь орлуулшгүй аминхүчил юм. Замагны уураг нь биед сайн шингэдэг, шингэлтийн коэффициент нь 60%-80% байдаг.
Бие организмын бодисын солилцоо сайжруулна
Замаг нь хүнсний эслэгийн сайн эх үүсвэр болох ба энэ нь гэдэснээс хортой бодисууд, өөх тосны илүүдэл, бодисын задралын үлдэгдлийг гадагшлуулж бие организмын бодисын солилцоог сайжруулах ба элэгний эд эсийг нөхөн төлжүүлж, дархлааг дэмжинэ.
Төмрөөр баялаг учир цус багадалтын эсрэг, иод найрлага өндөр учир бамбайн хордлоготой хүмүүсийн зайлшгүй хэрэглэх бүтээгдэхүүн юм.
Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх
Японы эрдэмтэд нэгэн эрдэм шинжилгээний илтгэлдээ хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хүн замгийг 8 долоо хоногийн турш хэрэглэсний дараа сахарын хэмжээ эрс багасаж өвчин нь хөнгөн хэлбэрт шилжсэн тухай өгүүлсэн байдаг. Тэрээр илтгэлдээ Японд чихрийн шижин өвчтэй хүмүүс замгийг хэрэглээд тэдний 25% нь бүрэн эдгэрсэн гэж тэмдэглэжээ. Иймээс чихрийн шижингийн үед замгийг хэрэглэх нь сайн үр дүн өгдөг болохыг анагаах ухаан баталсан байна.
Замаг хэрэглэснээр холестрол буурна
Хүний цусан дахь өөхлөг болох муу холестролын хэмжээ өндөр байх нь зүрх судасны өвчлөлд хүрэх нэгэн түгээмэл шалтгаан болдог. Замаг хүнсэндээ хэрэглэх нь холестролын түвшин бууруулахад тусална. LDL буюу муу холестролыг багасгахын зэрэгцээ HDL сайн холестролыг өсгөнө.
2013 онд хийсэн судалгаагаар 3 сарын хугацаанд өдөр бүр 1 г спирулина хэрэглэсэн хүмүүсийн холестролын хэмжээ 10 гаруй хувиар буурсныг олж тогтоосон байна.
Цус багадалттай үед нөхөн төлжүүлнэ
Мөн В1, В12, С аминдэмүүд, фолийн хүчил найрлагад орсон байдаг. Фолийн хүчил цусны хэвийн эргэлт, сэтгэл санааны тогтвортой үйл ажиллагааг дэмжих төдийгүй ядаргаа, туйлдалтыг багасгана.
Замаг гэмтэл бэртлийн эмчилгээг хурдасгадаг
Замагны найрлага дахь зарим энзимүүд болон бусад идэвхтэй бодисууд нь гэмтэл бэртлийн эмчилгээг хурдасгадаг бөгөөд арьсны бодисын солилцоог сайжруулж арьсны эвэршлээс урьдчилан сэргийлдэг. 100гр замагны нунтагт 50мг каротин агуулагддаг. Энэ бодис нь А витамин болон хувирч өсөлт хөгжлийг түргэсгэдэг. А аминдэм дутагдсанаас арьсны эвэршилд өвчин үүсдэг.
Замаг эрдэс бодисын дутагдлыг нөхнө
Замаг нь бүх насныханд зориулагдсан ба дархлааны системийг сайжруулах, эрдэс бодисын дутагдлыг нөхөх, жингээ хэвийн хэмжээнд барихад тусалдаг. Тэжээллэг шинж чанар нь бодисын солилцоог хурдасгаж хоол боловсруулалтыг түргэсгэнэ. Замаг нь уураг багатай хоол хүнс хэрэглэж байгаа болон дэглэм бариж буй хүмүүс, ахмад настан, илүүдэл жинтэй хүмүүс уухад тохиромжтой.
Тяньши замаг
Тяньши спирулина замаг нь хатаасан зэрлэг замгийг орчин үеийн үйлдвэрийн технологиор боловсруулан хийгдсэн. Бүх насныхан хэрэглэх боломжтой.