Дархлаа бол хүний бие махбод төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар юм. Дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт болдог. Харин дархлаа яагаад сулардаг вэ? Шинж тэмдгүүд нь юу вэ?
Дархлаа яагаад сулардаг вэ?
Хүний биеийн дархлааны систем нь нарийн төвөгтэй ажиллагаатай. “Дархлааны систем”-ийн үндсэн зангилаа нь чөмөг, дэлүү, тунгалгийн зангилаа, шингэний урсгал юм.
Гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал нь дархлааг амархан сулруулж байдаг.
Дархлаа сулрах шинж тэмдгүүд:
- Ханиад, томуу ойр ойрхон амархан тусах;
- Амархан ядарч, сульдах;
- Нозоорч, нойр хүрэх эсвэл нойр муудах;
- Булчин болон үе мөч хөндүүрлэх;
- Хоолой өвдөх, булчирхай цочих;
- Шарх, шалбархай удаан эдгэх;
- Харшил ихсэх;
- Гүйлгэх эсвэл өтгөн хатах;
- Толгой өвдөх;
- Архаг ядаргаатай болох.
Дархлаа суларч хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “өвдөнө”. Мөн уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй илрэл бөгөөд энэ үед арга хэмжээ авах хэрэгтэй. Дархлаа сайжруулах, дэмжих хоол хүнс, бэлдмэлүүд хэрэглэж болно.
Дархлаа сайжруулах энгийн аргууд
- Дархлаагаа сайн дэмжье гэвэл өдөрт 4-5 ширхэг С, Е витамин, каротин маш ихээр агуулсан жимс идэх хэрэгтэй.
- Тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирус олшрох нөхцөлийг бүрдүүлдэг аж.
- Стресст бага орохыг хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан гэхэд буруудахгүй.
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх. Өдөр бүр өөртөө цаг гарган гүйх, фитнессээр хичээллэх нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.
- Саримс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Саримсаг нь хамгийн олон төрлийн бактер устгадаг.
- Өөх тос тохируулан хэрэглэж байгаарай. Учир нь өөх тос хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай.
Сүүлийн үед монголчуудын дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой холбоотой юм.
Тяньшигийн дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд
Хүн өдөрт идэж байгаа хоол хүнснээсээ хангалттай хэмжээний эрч хүч, эрдэс бодисоо нөхөж дархлаагаа дэмжих ёстой байдаг ч тэр бүр нөхөж чадахгүй байгаагаас дархлаа суларч өвчлөмтгий болдог.
Тяньшигийн замаг, цайр, хорхой өвс, кальци нь дархлаа дэмжих, эрдэс бодисоо нөхөх, жингээ хэвийн хэмжээнд барихад тусална. Тэжээллэг шинж чанар нь бодисын солилцоог хурдасгаж хоол боловсруулалтыг түргэсгэдэг.
Хорхой өвс
ДЭМБ-с хорхой өвсийг 100 төрлийн өвчнийг анагааж чадах байгалийн антибиотик гэж үзээд алтан медаль олгожээ.
- Элэгний хатуурал, сүрьеэ, ходоодны шархлаа, бөөрний дутагдал болон архаг үрэвсэл, уушигны багтраа зэрэг өвчний үед эмийн эмчилгээтэй хавсрах болон дангаар хэрэглэхэд сайн үр дүнтэй.
- Амьсгалын зам - ханиалгах, амьсгаадах, хөлрөх, уушигны сүрьеэ, амьсгал багтрах, уушиг тэлэгдэх зэрэгт сайн.
- Бөөр - үйл ажиллагааг дэмжинэ, хорт бодисыг гадагш ялгаруулна, бөөрний сувганцар, түүдгэнцэрийн эмгэг өөрчлөлтийг хэвийн болгоно.
- Зүрх судас - титэм судасны цусан хангамжийг сайжруулна.
- Гепатит, элэгний хатуурлын үед хэрэглэнэ.
- Цусны өвчлөл - цагаан эсийг хавдрын үед хортой болохоос шилжихээс сэргийлнэ.
- Үе мөчний үрэвслийн үед био кальцитай хамт хэрэглэх нь үр дүнтэй.



