Хорхой өвсийг эртний хятад, төвдийн анагаах ухаанд 1200-аад жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн бөгөөд Бурханы “шидэт” бүтээл хэмээн нэрлэх нь бий. Орчин үед харин ДЭМБ-с хорхой өвсийг 100 төрлийн өвчнийг анагааж чадах “байгалийн антибиотик” гэж үзээд алтан медаль олгосон байна.
Хорхой өвс нь олон өвчин эмгэгийн эмчилгээний үндэс болж байгаа ба өндөр үр дүнтэй. Хүний биед харшлах хор гаж нөлөөгүй. Энэхүү нийтлэлээрээ хорхой өвcний анагаах чадваруудын нэгээхэн хэсгээс хүргэж байна.
1. Амьсгалын замын өвчлөлийг анагаадаг
Хорхой өвсийг амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй ханиалгах, амьсгаадах, хөлрөх, бие сульдах болон бусад шинж тэмдэг илрэх уушгины сүрьеэ, амьсгал багтрах, уушиг тэлэгдэх зэрэг өвчний үед хэрэглэх нь сайн үр дүнг өгдөг.
Хэд хэдэн судалгаагаар хорхой өвс нь уушгийг хамгаалдаг, ялангуяа үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь харагдсан байна. Дунд болон хүнд хэлбэрийн астма буюу гуурсан хоолойн багтраатай 120 өвчтөнд хийсэн судалгаагаар хорхой бэлдмэл хэрэглэсэн хүмүүсийн уушигны үйл ажиллагаа сайжирсан болохыг тогтоожээ.
2. Бөөрний өвчлөлийг анагаадаг
Хорхой өвс нь бөөрний үйл ажиллагааг дэмжиж, бөөрний эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, бөөрний сувганцар, түүдгэнцэрийн эмгэг өөрчлөлтийг хэвийн болгож, бөөрний хоёрдогч халдварлалт болон цусанд фосфор хэт ихсэхээс урьдчилан сэргийлж, шээсний хордлого хүндрэхээс сэргийлдэг болохыг орчин үеийн анагаах ухаанаар баталсан.
Хорхой өвс нь үрэвслийн эсрэг болон антиоксидант нөлөөтэй кордицепин, аденозин зэрэг био идэвхит нэгдлүүдийг агуулдаг. Эдгээр нь бөөрний өвчлөлд түгээмэл тохиолддог архаг үрэвсэл, чөлөөт радикал ба антиоксидантын тэнцвэргүй байдлаас үүдэх гэмтлээс бөөрийг хамгаалахад тусалдаг.
3. Зүрх судасны өвчлөлийг анагаадаг
Хорхой өвс нь зүрхний титэм судасны цусан хангамжийг сайжруулж, цусан дахь кальци фосфорын харьцааг зохицуулах чадвартай. Иймээс зүрхний титэм судасны өвчинг анагаахад хорхой өвсийг өргөн хэрэглэдэг.
Мөн судасны гөлгөр булчинг сулруулж, цусны даралтыг зохицуулахад тусалснаар судсыг тэлж, цусны урсгалыг сайжруулдаг. Энэ нь зүрх судасны өвчлөлийн гол хүчин зүйл болох цусны даралт ихсэлтийг багасгахад тусална.
Зарим судалгаагаар хорхой өвс нь артер судасны хатуурал зэрэг зүрх судасны өвчлөл үүсэх хүчин зүйлс болох муу холестерин болон триглицеридын түвшинг бууруулж чаддаг болохыг харуулсан байна. Мөн липид эрүүл түвшинд байхад тусалдаг тул зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэлийг багасгадаг.
4. Элэгний хатуурлыг эмчилдэг
Хорхой өвс нь элэгний үйл ажиллагааг дэмжсэнээр элэгний хатуурлаас урьдчилан сэргийлдэг. Орчин үед Хятад улсад хорхой өвснөөс өөр элэгний циррозыг үр дүнтэй эмчлэх эм бэлдмэлд хараахан гараагүй байгаа бөгөөд гадаадын эм бэлдмэлүүд нь хүн бүрд төдийлөн тохирдоггүй.
Элэгний фиброз буюу сорвижил нь элэгний хатуурлын гол шинж тэмдэг, шалтгаан нь байдаг. Судалгаагаар хорхой өвс нь элэгний одлог эсийн идэвхжилтийг сааруулснаар хатуурлын явцыг удаашруулах үйлчилгээтэйг олж тогтоосон байна.
5. Хавдрын өвчнүүдийг анагаадаг
Хорхой өвс нь элэг, бөөр, зүрх судас, амьсгалын замын тогтолцоо зэрэг амин чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж, нөхөн сэргээх үр нөлөө үзүүлдэг учир хавдрын холбогдолтой өвчнүүдийн хожуу үе шатны эмчилгээнд хүртэл үр дүн үзүүлдэг. Дээрх эрхтнүүдэд хорт хавдар үүсвэл хорхой өвс хэрэглэснээр хавдрын голомтыг дарангуйлж, эрхтнүүдийн хэвийг үйл ажиллагааг хангаж өгдөг.
Мөн хорхой өвс нь цагаан эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг учир туяа болон химийн эмчилгээг хийх бололцоогоор хангаж өгдөг. Тархины хоргүй хавдраар өвдсөн хүмүүст тогтворжуулах эмчилгээ хийхэд хорхой өвс өндөр үр дүн өгдөг.
6. Хорхой өвс хоргүйжүүлэх үйлчилгээтэй
Хорхой өвс нь эмчилгээний шинж чанартай байгалийн цэвэр бүтээгдэхүүн учир элэг, бөөр уушгины эсийн динамик хөдөлгөөнийг идэвхжүүлж, бие махбодын бодисын солилцоог сайжруулан хорт бодис тэр дундаа эмийн үлдэгдэл хорыг биеэс гадагшлуулах давхар үйлчилгээтэй үзүүлдэг.
Хорхой өвс нь чөлөөт радикалуудыг саармагжуулахад тусалдаг полисахарид, кордицепин, супероксид дисмутаз зэрэг био идэвхит нэгдлүүдийг агуулдаг антиоксидант шинж чанартай.
Тяньши хорхой өвсний тухай
Тяньши хорхой өвсийг орчин үеийн биотехнологийн ялгах аргыг ашиглан, байгалийн цэвэр хорхой өвсийг жижиглэн нунтаглаж зөөлөн капсулд савлан хийж бэлдсэн. Тус бүтээгдэхүүнд гормон болон сэргээх үйлчилгээтэй бусад бодис ороогүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.