Цайр нь хүний бие махбодод хамгийн хэрэгцээтэй, хүний дархлааны тогтолцоонд чухал шаардлагатай, биологийн ач холбогдол бүхий бичил элемент бөгөөд 200 гаруй төрлийн ферментийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тусалдаг. Энэхүү нийтлэлээрээ цайр хэрэглэх заавар танилцуулж байна.
Цайрын дутагдал ба түүний сөрөг үр дагавар
Цайраар баялаг хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас цайрын дутагдал үүсдэг. Цайр дутагдсанаар бодисын солилцоо, дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдаж, хол ойрын хараа муудах, хүүхдийн өсөлт хөгжилт удаашрах зэрэг 200 орчим эмгэг үүсдэг тул цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байх нь чухал.
Цайрын дутагдал нь хүний биеийн дархлаад сөргөөр нөлөөлдөг. Цайрын дутагдалтай хүмүүс олон төрлийн өвчин үүсгэгч нян, бактери, бичил биетнүүдэд мэдрэг байдаг ажээ. Эрэгтэй хүний түрүү булчирхай, үрийн шингэнд цайр ихээр агуулагддаг учир үрийн шингэнээр цайраа алдсанаар дутагдалд ихээр орох нь бий. Цайрын дутагдал нь бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхайн үрэвсэл, хавдар үүсэх нөхцөл нь болдог байна. Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвч, дайвар булчирхайд цайр ихээр агуулагдаж байдаг. Иймд цайрын дутагдал үргүйдлийн эрсдэл дагуулдаг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бэлгийн бойжил удаашрах, бэлгийн булчирхайн үйл ажиллагааны идэвхи буурах зэрэг сөрөг нөлөө бий.
Цайр яагаад хүний биед хэрэгтэй вэ нийтлэлээс цайрын дутагдлын талаар дэлгэрүүлэн танилцаарай.
Цайраа хэрхэн нөхөх вэ?
Эрүүл хүний бие махбод 1.4-аас 2.3 г цайр агуулдаг бөгөөд өдөрт дунджаар 10-аас 20 мг цайр хоол хүнснээс авч байх шаардлагатай байдаг. Хүний бие цайрыг хадгалдаггүй тул өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд хангалттай хэмжээний цайраар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв та хоол хүнсэндээ хангалттай цайр авч чадахгүй байна гэж санаа зовж байгаа бол хүнсний нэмэлт тэжээл байдлаар хэрэглэх боломжтой. Тяньши био цайр нь үс, хумс унахаас хамгаалах, сахар бууруулах, өсөлт ба дархлааг дэмжих, элгийг хоргүйжүүлэх, хордлого тайлж гүйлгэлт зогсоох, хараа сайжруулах, хорт дуршлыг бууруулах, бэлгийн сулрал, үргүйдлээс сэргийлэх зэрэг олон давуу талуудтай.
Тяньши био цайр хэрэглэх заавар
- 10 хүртэл насны хүүхдэд 1-2 ширхгээр өдөрт 1-2 удаа,
- 10-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид 3-4 ширхгээр өдөрт 2 удаа,
- Эмчилгээний зорилгоор тусгай схемийн дагуу хэрэглэнэ.
1 хайрцганд 60 капсуль. Хоол идэх үедээ хэрэглэнэ. 1 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно.