Цайраар баялаг 10 хүнс

Цайр бол эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс юм. Энэ нь 200 гаруй ферментийн үйл ажиллагаанд шаардагдах бөгөөд таны бие махбод дахь олон чухал процесст оролцдог. Тэжээлийг бодисын солилцоонд оруулж, дархлаа сайжруулж, биеийн эд эсийг ургуулж, нөхөн сэргээж өгдөг. Таны бие цайрыг хадгалдаггүй тул өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд өдөр бүр хангалттай хэмжээний цайраар баялаг хоол хүнс идэх хэрэгтэй.
Эрдэмтдийн зөвлөснөөр эрэгтэйчүүд өдөрт 19 мг орчим цайр, эмэгтэйчүүдэд 15 мг хэрэв жирэмсэн болон хөхүүл бол өдөрт 30 мг хүртэл цайр шаардлагатай. Бага насны хүүхэд өдөрт ойролцоогоор 3.5-10 мг, өсвөр насны хүүхэд 15 мг авах шаардлагатай байдаг.
Цайраар баялаг хоол хүнс нь хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээг хангах ёстой бөгөөд цайраар баялаг хамгийн сайн 10 хүнсийг дурдвал:
Мах
Мах бол цайрын агууламж маш сайн хүнс. Мөн мах нь төмөр, В витамин, креатин гэх мэт бусад олон чухал тэжээлийн эх үүсвэр юм. Гэсэн хэдий ч боловсруулсан махыг хамгийн бага хэмжээнд байлгах, жимс, хүнсний ногоо, ислэгээр баялаг хоол хүнс хэрэглэх нь эрүүл хооллолтод тохиромжтой.
Хясаа
Хясаа нь эрүүл, илчлэг багатай цайрын эх үүсвэр юм. Далайн гаралтай бусад хүнс хясаанаас бага цайр агуулдаг боловч сайн эх үүсвэр болдог.
Хэрэв та жирэмсэн бол нялцгай биетийг хооллохоосоо өмнө бүрэн болгосон эсэхийг шалгаарай.
Буурцагт ургамал
Вандуй, шош зэрэг буурцагт ургамал бүгд их хэмжээний цайр агуулдаг. Энэ нь веган эсвэл цагаан хоолтон хүмүүсийн хоолны дэглэмд цайрын чухал эх үүсвэр болж чаддаг. Эдгээр нь уураг, ислэгийн маш сайн эх үүсвэр бөгөөд шөл, жигнэмэг, салад хийхэд тохиромжтой байдаг
Үр
Үр нь таны хоолны дэглэмд нийцсэн эрүүл мэндэд сайн бөгөөд цайрын хэмжээг нэмэгдүүлэхэд тусалдаг. Жишээлбэл: 3 хоолны халбага (30 грамм) Маалингын үр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдөр тутам хэрэглэх ёстой хэмжээнээс 31%, 43% -ийг агуулдаг.
Үр нь цайрын хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна ислэг, эрүүл өөх тос, витамин, эрдэс бодис агуулдаг бөгөөд таны хоолонд маш сайн нэмэлт болж өгдөг.
Самар
Нарс самар, газрын самар, кешью, бүйлс зэрэг самар идэх нь цайрын хэрэглээг нэмэгдүүлэх болно.
Самар нь эрүүл өөх тос, ислэг, бусад олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг агуулдаг.
Хэрэв та цайрын агууламж өндөртэй самар хайж байгаа бол cashew бол маш сайн сонголт болно. Самар нь мөн хурдан бөгөөд тохиромжтой зууш болно.
Сүү
Бяслаг, сүү зэрэг сүүн бүтээгдэхүүн нь олон төрлийн тэжээл, түүний дотор цайрын агууламж сайтай байдаг.
Сүү, бяслаг нь мэдэгдэхүйц хоёр эх үүсвэр бөгөөд тэдгээр нь био-эрдэс цайр их хэмжээгээр агуулдаг тул эдгээр хоолонд агуулагдах цайрын ихэнх хэсгийг таны бие шингээж авах боломжтой юм.
Эдгээр хоол хүнс нь уураг, кальци, Д аминдэм зэрэг ясны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой олон тооны бусад тэжээллэг бодисуудтай хамт ордог.
Өндөг
Өндөг нь дунд хэмжээний цайр агуулдаг бөгөөд өдөр тутмын цайрын агууламжийн зорилгоо биелүүлэхэд тань тусалдаг.
Жишээлбэл: 1 том өндгөнд 77 калор, 6 грамм уураг, 5 грамм эрүүл өөх тос, бусад олон төрлийн амин дэм, эрдэс бодис, түүний дотор В витамин, селен агуулагддаг.
Бүхэл үр тариа
Улаан буудай, квиноа, будаа, овьёос гэх мэт бүх үр тариа нь цайр агуулдаг.
Эдгээр нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ислэг, В витамин, магни, төмөр, фосфор, манган, селен зэрэг олон чухал тэжээлийн сайн эх үүсвэр юм.
Зарим төрлийн ногоо
Ерөнхийдөө жимс, хүнсний ногоо нь цайрын агууламж багатай хэдий ч зарим хүнсний ногоонд хангалттай хэмжээгээр агуулагддаг бөгөөд хэрэв та мах идэхгүй бол таны өдөр тутмын хэрэгцээнд нөлөөлж болно.
Жишээлбэл төмс, ногоон шош зэрэгт цайр их хэмжээгээр агуулаагүй ч хүнсний ногоо ихтэй хоол хүнс идэх нь зүрхний өвчин, хорт хавдар гэх мэт архаг өвчний эрсдэлийг бууруулдаг.
Хар шоколад
Хар шоколад боломжийн хэмжээний цайр агуулдаг нь гайхмаар. Гэвч 100 грамм хар шоколад нь 600 калори агуулдаг. Эрүүл тэжээллэг бодисоор хангадаг боловч илчлэг ихтэй гэсэн үг.
Цайр бол зайлшгүй шаардлагатай эрдэс бодис бөгөөд хангалттай хэмжээгээр нөхөж байх нь эрүүл мэнд дархлаагаа дэмжихэд чухал үүрэгтэй. Хүний бие махбодод зайлшгүй чухал эрдэс бодис тул цайрын дутагдал нь олон төрлийн өвчин эмгэгийн эрсдэл үүсгэдэг.
Цайрын агууламж хангалттай байх хамгийн сайн арга бол мах, далайн хоол, самар, үр, буурцагт ургамал, цагаан идээ зэрэг цайрын сайн эх үүсвэр бүхий олон төрлийн хоолны дэглэмээр хооллох явдал юм.
Хэрэв та хоол хүнсэндээ хангалттай цайр авч чадахгүй байна гэж санаа зовж байгаа бол нэмэлт тэжээл хэрэглэх боломжтой.
Тяньши цайр: үнэ, захиалга, хүргэлт
Тяньши био цайр нь сүүний хүчлийн лактат цинк, өндөгний уураг, глюкозыг орчин үеийн үйлдвэрийн технологиор боловсруулан хийгдсэн. Бүх насныхан хэрэглэх боломжтой.
Цайр хэрэглэх заавар: Хүүхдэд 1-2 ширхгээр өдөрт 1- 2 удаа, 10-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид 3-4 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 1 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно.
Үнэ: ₮37,510
Хүргэлт: Улаанбаатар төвийн бүсээр 2 ба дээш тоогоор үнэгүй хүргэнэ
Утас: 80111229

Тяньши корпорацийн дистрибьютор. Утас: 80111229